• ХИМИЙН НОМНУУД
  • ХЯМД ШИЛ САВ
  • MADE IN MONGOLIA
  • ХӨДӨЛМӨР, ХАМГААЛАЛ
  • ХИМИЙН БОДИС
  • ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ
  • ШИНЖИЛГЭЭНИЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ
  • ЛАБОРАТОРИЙН ШИЛ САВ
  • ХУВАНЦАРУУД
  • ТУСЛАХ ХЭРЭГСЛҮҮД
  • БИОЛОГИЙН ХЭРЭГСЭЛ
  • ХӨДӨЛМӨР, ХАМГААЛАЛЫН ХЭРЭГСЭЛ
step01 약관동의

Ашиглах нөхцөл

Энэхүү сайт нь Грийн Химистри ХХК -ийн интернэт худалдааны албан ёсны вэб сайт бөгөөд өөрийн дэлгүүр дээр худалдаалагдаж буй бүх төрлийн бүтээгдэхүүнээс онлайнаар худалдан авах боломжтой. Манай үйлчилгээний нөхцөлтэй танилцаж, хүлээн зөвшөөрсний үндсэн дээр http://shop.greenchemistry.mn/ сайтаар үйлчлүүлэхийг хүсч байна. Та манай Цахим их дэлгүүрийн вэбсайтыг ашиглах нь хүргэлтийн нөхцөлийг хүлээн зөвшөөрч байгааг бүрэн илтгэнэ.

 

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

  1. http://shop.greenchemistry.mn/  /цаашид “Вэбсайт” гэх/ нь Грийн Химистри ХХК-ний цахим худалдааны хүргэлтийн албан ёсны вэбсайт бөгөөд энэхүү нөхцөл, журам нь онлайн захиалга, хүргэлт хийхтэй холбоотой үүсэх харилцааг зохицуулахад оршино.
  2. Энэхүү журмын хэрэгжилтэнд  Грийн Химистри ХХК /цаашид “Компани” гэх/ болон хэрэглэгч хамтран хяналт тавина.
  3. http://shop.greenchemistry.mn/ сайтаар зөвхөн лабораторийн багаж тоног төхөөрөмж,  туслах хэрэгсэл, шил сав, тусгай зориулалтын хөдөлмөр хамгаалалын хувцас хэрэгсэлийг/ цаашид “БАРАА”гэх/  худалдан борлуулна.
  4. Энэхүү нөхцөл нь хэрэглэгч захиалга өгч, хүргэлт хийлгэхээсээ өмнө хүлээн зөвшөөрч баталгаажуулсны үндсэн дээр хэрэгжинэ.
  5. Худалдан авагч захиалга хийхийн өмнө журамтай танилцсанаар манай үйлчилгээг хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.

ХОЁР. ЛАБОРАТОРИЙН ЦАХИМ ИХ ДЭЛГҮҮРИЙН ХҮРГЭЛИЙН  НӨХЦӨЛ,
 ТҮҮНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА

  1. Цахим их дэлгүүрийн вэбсайтын хөтлөлт, түүний аюулгүй байдал, хэрэглэгчдийн мэдээллийн нууцлалыг компани бүрэн хариуцна.
  2. Цахим их дэлгүүрийн вэбсайтын бүх үйл ажиллагаа нь онлайнаар  хийгдэх бөгөөд, барааны үнэ, үлдэгдэл зэрэг мэдээллийг автоматаар татаж шинэчлэх бөгөөд, онлайн худалдааны мэргэжилтэн нь ажлын өдөр  09.00-18.00 (Ням гарагт амарна) цаг хүртэл ажиллана. Системийн аливаа алдаа, доголдол, эрчим хүчний саатал, серверийн ачаалал зэргээс шалтгаалсан асуудал үүсэх нөхцөлд хэрэглэгчдэд урьдчилан мэдэгдэлгүйгээр , барааны үнэ, мэдээллийг өөрчлөх, онлайн хүргэлтийн үйл ажиллагааг хэвийн болгоход шаардлагатай засвар үйлчилгээг хийх, онлайн хүргэлтийн үйл ажиллагааг зогсоох, тасалдуулах магадлалтай.
  3. Цахим их дэлгүүр болон банкны системийн алдаатай байх үед хийгдсэн аливаа захиалгыг оператор хянаж, ямар нэгэн алдаа дутагдал илэрвэл тухайн захиалгыг цуцалсан тухай хэрэглэгчид утсаар буюу и-мэйлээр мэдэгдэн, тухайн захиалгатай холбоотой хийгдсэн төлбөрийг буцаан шилжүүлнэ.
  4. Компани нь бүх төрлийн мэдээлэл, үнийн өөрчлөлт, хямдрал урамшуулал болон шинэ барааны мэдээллийг  бүрэн хариуцаж шинэчилнэ.
  5. Цахим их дэлгүүрийн вэбсайтын  үйл ажиллагааны зорилго нь  зөвхөн лабораторийн багаж тоног төхөөрөмж, туслах хэрэгсэл, шил савны захиалга хүргэлт болон барааны талаар мэдээлэл өгөхөд оршино.
  6. Хэрэглэгч онлайн захиалга өгөх хэсэгт орж, түүнд байрлах  бараанаас сонгон захиалах боломжтой. Сайт дээрх бүтээгдэхүүний өнгө, зураг таны ашиглаж буй дэлгэцийн чанараас шалтгаалан бодит байдлаас харьцангуй өөр харагдах магадлалтай.
  7.  Хэрэглэгч сонгосон барааг сагсанд хийж захиалгаа баталгаажуулах бөгөөд вэб оператор 15-35 минутын дотор захиалга хүлээн авсан эсэхээ хэрэглэгчид и-мэйлээр болон утсаар хариу мэдэгдэнэ. Хэрэв захиалгын хаягаа буруу буюу дутуу оруулбал бид захиалгыг цуцлах эрхтэй. Хэрэв бид таны захиалгыг цуцалбал, утсаар буюу и-мэйл хаягаар мэдэгдэнэ.
  8.  Манай вэбсайтын бараа бүтээгдэхүүн нь  тээвэрлэлт болон хадгалалтын тусгай нөхцөл шаарддаг онцгой бүтээгдэхүүн тул хэрэглэгчдийн гар дээр очсон цагаас эхлэн буцааж солих боломжгүй.

ГУРАВ. ЛАБОРАТОРИЙН ЦАХИМ ИХ ДЭЛГҮҮРИЙН  ГИШҮҮН БА
ТҮҮНИЙ ЭРХ, ҮҮРЭГ

  1. Цахим их дэлгүүрийн вэбсайтын гишүүнээр бүртгүүлэхийн тулд и-мэйл хаяг, нууц үгийг оруулах ба гишүүнээр бүртгүүлсэн тохиолдолд энэхүү журмыг зөвшөөрсөнд тооцно.
  2. Гишүүний мэдээллийн үнэн зөвийг хэрэглэгч өөрөө бүрэн хариуцах ба энэхүү мэдээллийн нууцлалыг компани бүрэн хариуцна.
  3. Цахим их дэлгүүрийн вэбсайтаар байгууллага болон 21 дээш насны хэрэглэгчид захиалга өгөх эрхтэй. Түүнээс бага насны хэрэглэгч, мөн хуурамч захиалга өгсөн тохиолдолд эцэг эх,  асран хамгаалагч нь хариуцлагыг бүрэн хүлээнэ.
  4. Цахим их дэлгүүрийн вэбсайтын гишүүн болмогц тухайн хэрэглэгчид ID үүснэ. ID-д  хэрэглэгчийн хувийн мэдээлэл, захиалгын түүх зэрэг мэдээлэл багтах бөгөөд энэхүү мэдээлэл нь 5 жилийн хугацаанд хадгалагдана.
  5. Хэрэглэгч захиалсан барааг Улаанбаатар хот дотор, хүргэлтийн хязгаарлалтанд багтах байршил, хаягаар, тодорхой төлбөр төлж, хүргүүлэх эрхтэй.
  6. Цахим их дэлгүүрийн вэбсайтад таны оруулж буй хувийн сэтгэгдэл болон бусад мэдээлэл зохистой байх шаардлагатай ба харилцааны соёлгүй, бүдүүлэг, хувийн амьдралын талаар илэн далангүй байдалтай, бусдыг доромжилсон, өөрийн үзэл бодлыг шахсан гэх мэтээр бусдыг хүндлээгүй зураг, дүрс бичлэг, линк оруулсан тохиолдолд бид таны оруулсан мэдээллийг устгах эрхтэй ба цаашид энэ байдал үргэлжилсэн тохиолдолд ID-г хаах болон хуулийн дагуу зохих арга хэмжээг авна.
  7. Хэрэглэгч нь Цахим их дэлгүүрийн вэбсайтын үйл ажиллагаатай холбоотой санал гомдол, шинэлэг санаа зэргийг мэдэгдэх эрхтэй. Шинэ бараа захиалах хүсэлт, аливаа бүтээгдэхүүний шүүмж, сайшаал зэргийг бичиж нийтлэх эрхтэй.

 

 

 

ДӨРӨВ. ХҮРГЭЛТ

  1. Захиалга хийхээсээ өмнө хүргэлтийннөхцөлтэй урьдчилантанилцсан байх шаардлагатай.
  2. Хэрэглэгчийн хүргүүлэхийг хүссэн   300 000 төгрөг хүртэлхи үнийн дүнтэй барааг  Улаанбаатар хот дотор тодорхой төлбөртэйгээр хүргэж өгнө.
  3. Цахим их дэлгүүрийн вэбсайтанд байрласан бараа бүтээгдэхүүнийг  хэрэглэгчийн гарт очих хүртэлх сав, баглаа боодлын бүрэн бүтэн байдлыг компани хариуцна.
  4. 300 000 төгрөгнөөс дээш үнэтэй бараа бүтээгдэхүүнийг  худалдан авалт хийсэн тохиолдолд хүргэлтийг Улаанбаатар хотын А бүсэд үнэгүй, А бүсээс холдох 1 км тутам 700 төгрөг болно. Хөдөө орон нутагт жичдээ үнийн санал хүргүүлнэ.
  5. 300 000 төгрөгнөөс доош үнийн дүнтэй бараа бүтээгдэхүүнийг 3000 төгрөгөөр тооцож хүргэлт хийнэ.
  6. Яаралтай хүргэлт 4 цаг дотор + 10 000 төгрөг
  7.  “А” бүсэд дараах хүрээ хамаарна. Үүнд:
    Хойд зүгт: Хайлааст, Чингэлтэй, 7-н буудал, Бэлхийн автобусны эцэс
    Зүүн зүгт: Ботаникийн эцэс, Шар хадны автобусны эцэс
    Баруун зүгт: Ханын материал, Толгойт, Нарангийн гол, Орбитын автобусны эцэс
    Урд зүгт: Зайсан, Нисэхийн автобусны эцэс
  8.  Барааны захиалга баталгаажсанаас 24 дотор хүргэнэ.
  9.  Хэрэглэгч хүргүүлэх хаягийг үнэн зөв өгөх үүрэгтэй ба холбоо барих утас заавал өгөх ба хэрэв хуурамч захиалга хийх, худал хаяг, утас өгсөн тохиолдолд хүргэлтийн зардлыг төлүүлнэ.
  10. Тухайн захиалгын хүргэлтийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хэрэглэгчийн имэйл хаяг руу тогтмол илгээх ба хэрэглэгч өөрийн захиалгын түүхээс дэлгэрэнгүй харах боломжтой байна. Дэлгэрэнгүй мэдээлэлд захиалга хэзээ хүргэлтэнд гарсан болон хэдэн цагт хүргэгдсэн талаарх мэдээлэл багтана.

ТАВ. ТӨЛБӨР ТООЦОО
 

  1. Барааны үнэ нь Грийн Химистри ХХК-ны тухайн үед мөрдөгдөж байгаа үнээр тогтоогдоно.
  2. Барааны нийт мөнгөн дүн дээр хүргэлтийн зардал нэмэгдэн төлбөл зохих нийт төлбөр гарна.
  3. Хэрэглэгч төлбөрийг дараах нөхцөлөөр хийх боломжтой.
    Дансаар
    Картаар
    Банкны данс хоорондын шилжүүлгээр
    Жижиг барааны хүргэлт бол хүргэлтийн ажилтанд бэлнээр төлбөрийг төлж болно. /Зарлагын баримтанд гарын үсэг зурна/
  4. Хэрэглэгч дансаар төлөх тохиолдолд нийт төлбөрийг 50-100%-аар урьдчилан шилжүүлэх бөгөөд захиалгаа хүлээн авангуут үлдсэн төлбөрийг бэлнээр болон дансаар, картаар төлнө. Үлдэгдэл төлбөр төлөгдөөгүй бол барааг хүлээлгэн өгөхгүй. Төлбөрийн дутуугаас үүдэлтэй дахин хүргэлтийн төлбөрийг захиалагч бүрэн хариуцна.
  5. Та төлбөрөө дансаар хийх тохиолдолд Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй банкуудын төлбөрийн карт ашиглах, Мобайл гүйлгээний дансаа ашиглан төлбөрийг төлөх боломжтой.

ЗУРГАА. БАРИМТЖУУЛАЛТ

  1. Хэрэглэгч захиалгыг санхүүгийн баримтын хамт хүлээн авна. Энэ баримт нь  барааны захиалга хийсэн баталгаа болно.
  2. Бүх гүйлгээ, шилжүүлэг, бараа түгээлтийг байгууллагын санхүүгийн тэмдэг бүхий баримтанд үндэслэнэ.

 

ДОЛОО.  БАРАА БУЦААЛТ БОЛОН СОЛИУЛАХ НӨХЦӨЛ

  1. Хэрэглэгч захиалга хийхийн өмнө  барааны үнэ, үзүүлэлт зэрэгтэй урьдчилан танилцаж, сонголтоо хийх ба хүргэлт хийсэн  барааг сайтар шалган хүлээн авна. Хэрэв гэмтэл болон согог илэрсэн тохиолдолд барааг хүлээн авахгүй буцаан солиулна.
  2. Захиалсан  бараанд үйлдвэрлэлийн гэмтэл илэрвэл хүргэлт хийснээс хойш ажлын 2 хоногийн дотор компанид мэдэгдэх ба ижил төрлийн бараагаар сольж өгөх үүргийг компани хүлээнэ. Ижил төрлийн барааны нөөц дууссан тохиолдолд үнийн дүнтэй дүйцэх, бараагаар хэрэглэгчтэй тохиролцсоны үндсэн дээр сольж өгнө.

НАЙМ. ХАРИУЦЛАГА

  1. Хэрэглэгч барааг захиалахдаа түүний тайлбар, үзүүлэлт, үнэ зэрэгтэй сайтар танилцсан байх ба хүргэж буй, барааны үйлдвэрлэлийн болон тээвэрлэлтийн гэмтлээс бусад тохиолдолд компани хариуцлага хүлээхгүй.
  2. Хэрэглэгч төлбөр төлөхдөө буруу данс руу шилжүүлэх, буруу захиалга хийх зэрэг тохиолдолд компани хариуцлага хүлээхгүй.

ЕС. БУСАД ЗААЛТ

  1. Хэрэглэгчийн санал хүсэлт, асуулт, лавлагааг chem_s@greenchemistry.mn и-мэйл хаяг болон онлайн чат ашиглан, мөн  7015-3199, 8807-3199 дугаарын утсаар хүлээн авна.
  2.  Хэрэглэгчээс гарсан гомдол, маргаантай асуудлыг вэб сайтын хүргэлтийн нөхцөл, нууцлалын баталгаа болон Монгол улсын холбогдох хууль дүрмийн дагуу шийдвэрлэнэ.
  3. Компани нь онлайн хүргэлтийн болон бусад нөхцөл журамд өөрчлөлт оруулах эрхтэй ба батлагдсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилнэ. Тухайн шинэчлэгдсэн журамтай танилцах нь таны үүрэг бөгөөд  холбогдох дүрэм журамд өөрчлөлт хийх, устгах эрхгүй.

 

Хувийн мэдээлэл .

                                     Анхаарах зүйлс

  • 1.  Цахим дэлгүүрийн бүх барааны үнэ 1 ширхэгийн үнэ болохыг анхаарна уу. (Cs, Pk тэмдэглэгээнээс үл хамаарна)
  • 2. Барааны үнэ дээр НӨАТ-ын үнэ нэмэгдэж бодогдохыг анхаарна уу.
  • 3. Гишүүнчлэлийн бүртгэл, бараа захиалгийн дэлгэрэнгүй мэдээллийг 80225544 дугаараас авна уу
  • 4. Улаанбаатар хот дотор тухайн бүсээс хамаарч 3000-7000₮ төгрөгний төлбөртэй хүргэлт хийнэ.
  • 5. 300,000 төгрөгнөөс дээш худалдан авалтанд Улаанбаатар хот дотор үнэ төлбөргүй хүргэж өгнө.